"Дас шлягер - вещь высокого напряжения." (с) Аркадий Аверченко.
1.Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө.
ПРИПЕВ
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.
2. Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан.
припев
3.Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв.
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
припев